Friday, November 22, 2024

Зургаадугаар сард болох астрономын онцлох үзэгдлүүд

Date:

Ирэх зургаадугаар сард болох астраномын онцлох үзэгдлүүдийг ШУА нэрлэжээ.

6-р сарын 4 – Буд гаригийн зүүн элонгац (хамгийн их зүүн холдоц )

Энэ өдөр Буд гаригийн хамгийн их зүүн холдоц нь Нарнаас  байна. Өөрөөр хэлбэл Дэлхийгээс харахад Буд гариг нь Нарнаас хамгийн их зайтай холдож үзэгдэх өнцгөн хэмжээ юм. Энэ үед тэнгэрийн хаяанаас хамгийн өндөр цэг дээр байрлах тул Буд гаригийг ажиглахад хамгийн тохирможтой байх болно. Нар жаргасны дараа тэнгэрийн баруун хаяанд ажиглагдаж эхэлнэ.

6-р сарын 5 – Бүтэн тэргэл Сар

Сар нь Нар Дэлхий хоёрын эсрэг байрлалтай тохиож Сар бүтэн тэргэлшинэ. Дэлхий нийтийн цагаар 19:12-т болно. Энэ нь Сарны бүтэн тэргэншилтэт мөчлөг юм. Иймээс тэргэл Сар шөнийн туршид харагдана.

6-р сарын 5 – Сарны хагас хиртэл

Сар дэлхийн сүүдрийн орон зайд бүтнээрээ биш зөвхөн нэг хэсэг нь орж, сарны тэргэлийн нөгөө хэсэг нь гэрэлтэй хэвээрээ байгаа үед болдог үзэгдэл.

Энэ хиртэлт Европ, Африк, Ази, Австрали, Энэтхэгийн далай болон Австралийн ихэнх хэсэгт харагдах болно.

6-р сарын 21 – Шинэ Сар

Битүүний Сар нь Нартай адил Дэлхийн нэг талд, буюу Нар, Дэлхий хоёрын хооронд байрлах тул шөнийн тэнгэрт харагдахгүй. Энэ мөчлөг (фаз) нь дэлхий нийтийн цаг 06:42-т болно. Сарны гэрэл шөнө саад болохгүй учраас галактикууд болон оддын бөөгнөрөл гэх мэт эрхэс биетүүдийг ажиглахад хамгийн тохиромжтой юм.

6-р сарын 21 – Нарны цагариг хүрээтэй хиртэл                                                                                                           

Сар нарыг бүтнээр нь халхлахааргүй дэлхийгээс хол оршиж байх үед буюу сарны сүүдрийн конусын үргэлжлэл дэлхийн гадаргад хүрч буй үед болж байгаа хиртлийг нарны цагариг хүрээтэй хиртэл гэнэ. Өөрөөр хэлбэл, нарны тэргэлийн зах нь халхлагдахгүй үлдэх бөгөөд сарны хар дугуйн гадуур нарийхан гэрэлт цагариг хүрээлэн харагддаг. Нарны хиртэл нь дэлхийн гадаргын янз бүрийн цэгт янз бүрийн цагт ажиглагдана. Цагариг хиртлийн үед тэнгэр гэрэлтэй байх бөгөөд од харагдахгүй, нарны титмийг ажиглах боломжгүй байна. Нарны хиртэлтийн чиглэл нь Африкийн төв хэсгээс эхэлж Номхон далайд дуусахаас өмнө Хятадын өмнөд хэсэг, Энэтхэгийн хойд хэсэг, Саудын Арабаар дамжин өнгөрч. Хэсэгхэн хиртэл нь Зүүн Африк, Ойрхи Дорнод болон өмнөд Азийн ихэнхи хэсэгт ажиглагдана.

6-р сарын 22 – Нар буцалт

Зургаан сарын Нар буцах хугацаа нь дэлхий нийтийн цагаар 21:44 болно. Дэлхийн хойд туйл нь Нар уруу хэлбийлттэй байна. Нар нь хаяалбараас дээш хамгийн өндөрт байршилтай байна. Мэлхийн замаас чанх дээш хойд өргөрөгийн 23.44 градусаар хэлбийнэ. Энэ нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зуны эхний өдөр, өмнөд хагаст бол өвлийн эхний өдөр болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...