Thursday, April 17, 2025

БНХАУ-ын хэмжилтийн баг Эверестийн ноён оргилд амжилттай гарчээ

Date:

2020 онд Эверестийн өндрийг дахин нарийвчлалтайгаар хэмжин тогтоох зорилготой БНХАУ-ын Үндэсний хэмжилтийн баг болон Үндэсний уулын авиралтын баг өнөөдөр Эверестийн ноён оргилд амжилттай гарсан байна. 

Тэд ноён оргилд GNSS антенныг суурилуулж, ноён оргил болон бусад оргилуудын өндрийг найрийвчлалтай хэмжин тогтооход ашиглах юм. 45 жилийн өмнө БНХАУ-ын баг Эверестийн ноён оргилд гарч байсан. Ноён оргилын өндрийг шинээр хэмжин тогтоож, мэрэгжлийн түвшинд анализ хийж дууссаны дараа олон нийтэд зарлах юм.

Тавдугаар сарын 6-нд, БНХАУ-ын Үндэсний хэмжилтийн баг болон Үндэсний уулын авиралтын баг хамтран 2020 онд Эверестийн өндрийг дахин нарийвчлалтайгаар хэмжин тогтоох ажиллагааг эхлүүлсэн юм. Тэд нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй, далайн түвшнээс дээших 5300 метр дэх баазаас Эверестийн ноён оргилыг зорин хөдөлсөн ажээ. Энэ  сарын 12 болон 22-нд ноён оргилыг зорин дээшилсэн ч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан авиралтыг зогсоогоод байсан аж.

БНХАУ байгуулагдсанаас хойш Эверест ууланд нийт зургаан удаа ерөнхий судалгаа, шинжилгээ хийгджээ. 1975 онд Эверестийн өндрийг 8848.13 метр гэж тогтоож байсан бол 2005 онд 8844.43 метр гэж шинэчлэн тэмдэглэсэн юм. Харин энэ удаа хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан илүү нарийвчлалтайгаар тогтоохыг зорьж байгаа юм. Эверестийн өндрийг нарийвчлалтай тогтоох нь геологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой юм. Мөн Энэтхэгийн далай болон Ази-Европын бүслүүр хоорондын харилцан үйлчлэлийг судлахад ашиглагдах бөгөөд цаашид газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, гамшгаас сэргийлэхэд практик ач холбогдолтой ажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...