Thursday, April 10, 2025

Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ

Date:

“Алдарт эх”-ийн одон хэмээх энэхүү нэр төртэй төрийн шагналаар олон хүүхэдтэй эхчүүдийг 1958 оноос хойш шагнаж эхэлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл одонт ээжүүдэд зориулсан уран бүтээл гараагүй ажээ. Тиймээс хэсэг уран бүтээлчид нэгдэж “Алдарт эхийн одонтой ээжүүд” дууг клип болон 20 минутын нэвтрүүлгийн хамтаар зургаадугаар сарын 01-нд олон түмэнд хүргэн түгээхээр ажиллаж байгаа юм байна.

Уг дууг “Морин хуур-2016” наадмын Гранпри шагналт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, яруу найрагч Ц.Бямбажаргал нар хамтран бүтээж, авьяаслаг дуучин Д.Амартүвшин дуулжээ. Уг дууг дүрсжүүлэх болон 20 минутын нэвтрүүлгийн ажлыг “Cinemagic studio”, “NOVA” кино үйлдвэр хариуцаж ажиллаж байгаа гэнэ. “Cinemagic studio” нь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, зураг авалтын 600 ам метр кино павилионтойгоороо онцлог ажээ.

Дашрамд сонирхуулахад 2019 оны статистикаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байдаг аж. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ.

“Алдарт эхийн одонт ээжүүд “

Эсгий гэртээ мэндэлсэн үрс нь Ижий бурхдын бүүвэйн хишигтэй Сүүн домтой Монгол түмний минь Сүсэглэх ээжүүд тэнгэрийн ерөөлтэй Дахилт: Талын Монголын ерөөлт ээжүүд Та бидний бурхан ээжүүд Аавын удмыг дархалсан Алтан ургаа залгуулсан Алдарт эхийн одонтой ээжүүд

Өсгөхийн жаргалыг сөөмлөн цуглуулж Үрсийнхээ дунд замилан дэлгэрсэн Үзэсгэлэн гоогоо дотогшоо нуугаад Үрсээ үнэрлэн суух нь жаргалтай Дахилт:

Бурхдын бэлгүүдээр өөрийгөө гоёсон Буян заяагаа сүүгээрээ шагласан Нарны цацраг энгэрээс нь ойсон Насны хань нь хүндэтгэн дээдэлсэн Дахилт:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...