Saturday, April 5, 2025

“Сэлбэ голоо аварцгаая” аянд нийслэлчүүд нэгджээ

Date:

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны иргэн Н.Батзориг санаачлан “Сэлбэ голоо аварцгаая” аяныг эхлүүлжээ. Тэрбээр энэхүү аяныхаа тухай “Эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүрийн журамт үүрэг. Тиймээс энэхүү журамт үүргээ биелүүлж, нийслэл Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ голоо аварч, хамгаалах аяныг санаачлан эхлүүлээд байна. Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийг 2011 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран эхлүүлсэн ч бүрэн дуусаагүй. Өнөөг болтол Сэлбэ голын урсац сайжраагүй бөгөөд орчны тохижилт нь хагас дутуу хийгдсэн. Тиймээс уг төслийг дахин эхлүүлж бодит ажил болгохын тулд “Сэлбэ голоо аварцгаая” аяныг санаачлан эхлүүлээд байна” хэмээн ярилаа.

Сэлбэ голын өнөөгийн дүр төрх
Сэлбэ голыг хэрхэн тохижуулж болох жишээ. Сөүлийн Түндэмүн дүүргийн Чонгежон
Сэлбэ голыг хэрхэн тохижуулж болох жишээ. Сөүлийн Түндэмүн дүүргийн Чонгежон

“Сэлбэ голоо аварцгаач” аян 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 01 хүртэл үргэлжлэх юм байна. Аяны хүрээнд иргэд “Сэлбэ голын тохижилт” пэйж хуудсанд нэгдэж, санал бодлоо илэрхийлэх, бусдыгаа уриалах, Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг нь тохижуулах асуудлаар шийдэл, гаргалгаа гаргах, төр захиргааны байгууллагуудад хандан хамтран ажиллах, байгалиа хамгаалах эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх зэрэг нөлөөллийн ажлууд хийх ажээ. Аяны үр дүнд Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ голын урсацыг сайжруулж, орчны тохижилтыг хийснээр хотын ард иргэдийн эрүүл, зөв боловсон амьдрах орчин бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм байна.

Уг аяныг дэмжиж, 3000 гаруй иргэн Сэлбэ голыг хамгаалах асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Мөн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 1000 гаруй иргэн цаасан хэлбэрээр гарын үсэг зурж дэмжлэг үзүүлэн оролцож байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...