Friday, November 22, 2024

Европын сонгодог хөгжмийн виртуал концерт анх удаа болох гэж байна

Date:

“Европын өдөр”-ийн хүрээнд цахим ертөнцөд олон арга хэмжээ болж буй. Цуврал арга хэмжээний нэг нь Шуманы тунхаглалын 70 жилийн ой, Людвиг ван Бетховены 250 жилийн ойд зориулсан Европын сонгодог хөгжмийн виртуал концерт болох гэж байна. Монголд анх удаа дижитал орчинд өрнөх уг тоглолтод өмнө нь Монголд эгшиглэж байгаагүй Европын есөн орны төлөөлөл болсон эрт эдүгээгийн алдарт хөгжмийн зохиолчдын есөн бүтээлийг Монголын нэрт уран бүтээлчид, Морин хуурын чуулгын дөрвөл, “Prima Chamber Orchestra” амилуулан хүргэх юм. Тус арга хэмжээг зохион байгуулагчид “Хүчирхэг симфони, гайхамшигт вальс, сэтгэл хөдлөм сюитууд, өрнүүн удиртгал, уянгалаг аяз хөгжим хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болсон эрх чөлөө, энхтайван, эв нэгдлийн төлөө эгшиглэж монголчуудад хүрэх болно” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Төрийн дууллаар эхлэх сонгодог хөгжмийн тоглолт Европын холбооны төрийн дууллаар үргэлжлэх нь. Европын Холбооны бэлгэдлийн аялгуу нь Людвиг ван Бетховены 1823 онд зохиосон есдүгээр симфонийн “Аз жаргалын магтуу”, Фридрих фон Шиллерийн 1785 оны уянгын шүлгээс бүрддэг төрийн дуулал юм. Энэхүү дуулал нь зөвхөн Европын Холбоог төдийгүй Европыг өргөн утгаар бэлгэддэг. Европын сонгодог хөгжмийн концертод Морин хуурын чуулгын дэргэдэх Морин хуурын дөрвөл Европын Холбооны төрийн дууллыг эгшиглүүлнэ. Тоглолтод Латвийн хөгжмийн зохиолч, Эмильс Дарзиньш (Emīls Dārziņš)-ийн сор бүтээл болох Melancholic waltz буюу Гунигийн Вальс хөгжмийн бүтээлийг Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид амилуулахаар болжээ. Энэ мэт сонгодог есөн бүтээл эгшиглэх Европын хөгжмийн концерт маргааш 18:00 цагт Үoutube-ийн EUinMongolia сувгаар болон энэ сарын 18-ны  өдрийн  18:30 цагаас UBS телевизээр үзэгчдэд хүрнэ. Уг арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...