Sunday, November 24, 2024

УИХ-ын хаврын чуулганыг 3-р сард эхлүүлж байхаар хуульчилжээ

Date:

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Эдгээр хуулиуд нь УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг чангаруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл хариуцлага хүлээх нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө чухал ач холбогдолтой болж байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолсон. Үүнд, УИХ-ын гишүүдийн тодорхой эрхүүдийг хязгаарласан. Тухайлбал, өмнө нь гишүүд тойрог бүртээ төсөв тавиулж, төсвийн орлого болон зарлагын хэмжээг нэмэгдүүлж, өрөнд оруулдаг байдал хавтгайрсан байсныг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд, улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлах эрхийг нь хязгаарласан байна.  

Түүнчлэн гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан. Мөн санаачлах хуулийн төсөлд хязгаар тогтоож өгсөн төдийгүй бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээж байхаар тусгасан. Ингэснээр УИХ-ын гишүүд үндсэн чиг үүрэг болон хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчлэлээр УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг ажлын 75-аас доошгүй хоног байхаар нэмэгдүүлжээ. Намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар, Хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлдэг байхаар тусгажээ. 

Мөн хуулийн хэлэлцүүлгийн тоог нэмэгдүүлж, хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах гэсэн дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батлах төдийгүй, эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар буюу 39-өөс дээш гишүүний саналаар баталж байхаар босгыг өндөрсгөсөн байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж, 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...