Saturday, April 5, 2025

Хэнтийн 5 суманд “Жэрэс” олон улсын байгууллага төсөл хэрэгжүүлнэ

Date:

“Жэрэс” олон улсын байгууллагаас “Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендерийн эрх тэгш оролцоог хангах нь” төслийг Хэнтий аймгийн 5 суманд хэрэгжүүлэхээр болж аймгийн Засаг даргатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Тус төсөл нь Европын холбооны санхүүжилтээр МОНЭС /Монголын эмэгтэйчүүдийн сан/, ХХМЭБА /Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид/ байгууллагуудтай хамтран Хэнтий, Архангай аймагт төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм байна. Эдгээр аймгийн хувьд орлогын эх үүсвэрийн дийлэнхийг ХАА-н салбар эзэлдэг бөгөөд малчдын 40 хувь, тариаланчдын 75 хувь нь эмэгтэйчүүд байдаг ажээ.

Тиймээс эдгээр эмэгтэйчүүдийг чадавхжуулах, улсын болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн нэмүү өртөг шингэсэн орон нутгийн тогтвортой ноолуур, органик ногоо, тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уг төслийг хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой ноолуур гэдэг нь байгаль орчин, малд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн ноолуурыг тогтвортой ноолуур гэж үздэг бөгөөд ийм түүхий эдээр бэлтгэсэн эцсийн бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр 15-30 хувь илүү үнэ хүрдэг, цаашид ч өсөх хандлагатай байгаа аж. Гэсэн хэдий ч малын тоо их өсөх нь бэлчээрийн чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ямааны тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр ноолуурын гарц, чанарыг сайжруулах орчин үеийн арга технологийг зааж сургах болон, эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд 2022 оныг дуустал үргэлжилнэ.

Одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Овоо сумдад судалгааны баг ажиллаж байгаа бөгөөд, судалгааны үр дүнгээр нэг сумыг хасч үлдсэн 5 суманд уг төслийг хэрэгжүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...