Францын Пастерийн судалгааны газрын дөрөвдүгээр сарын 28-нд нийтэлсэн сонсгол мэдээнд, тус газрын гүйцэтгэсэн нэгэн судалгаанаас үзвэл, Франц дахь коронавирусийн халдвар нь БНХАУ болон Итали улсаас үүсэлтэй биш гэдэг нь тогтоогдлоо гэжээ. Францын Пастерийн судалгааны газар нь хувийн өмчит ашгийн бус судалгааны төв бөгөөд биологи, микробиологи, халдвар, вакцин судлалын чиглэлээр салбартаа онцгой байр суурь эзэлдэг юм байна. Дөрөвдүгээр сарын 28-нд, Пастерийн судалгааны газрын судалгааны үр дүнгээс үзвэл, 2019 оны арванхоёрдугаар сард Ухань хотод коронавирусийн халдвар дэгдсэнийг зарласны дараа тус байгууллага Францын амьсгалын замын халдвар судалгааны газартай хамтран халдварын хэмжилтийн ажлыг эхлүүлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сарын 24-нд Францад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, Ухань хотоос зөөвөрлөгдөн ирсэн өвчтөн нь Европ тив дэх анхны тохиолдол болж байв. Нэгдүгээр сарын 24-нээс гуравдугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд судлаачид Францад бүртгэгдсэн халдварын 97 дээжид судалгаа хийж, генийн дараалал, харьцуулалт хийжээ. Судалгааны үр дүнгээс үзвэл, Францад хоёрдугаар сарын эцсээр гарсан коронавирусийн халдвар нь хятад өвчтөнөөс халдварлаагүй гэжээ. Европын нарийвчилсан анагаах ухааны индэрийн ахлах эрдэмтэн Жүй Лия тайбарлан хэлэхдээ, халдвар нь DNA шинжилгээ хийхтэй адилхан, халдвар хоорондоо ямар нэгэн төрлийн харилцаатай эсэхийг шалгадаг гэв.
Тэрбээр хэлэхдээ, “Францад халдвар хоёрдугаар сарын сүүл үеэс эхэлсэн. Хятад улстай ямар ч холбоогүй эдгээр өвчтөнүүд Хятад улсад зорчиж байгаагүй болохоор халдвар нь Ухань хотоос ирсэн энэ өвчтөний халдвартай ямар нэгэн холбоотой эсэх тухай судлах хэрэгтэй. Ухань хотоос ирсэн жуулчнаас илэрсэн халдварын генийн дараалал нь Францын бусад халдвар авсан өвчтөнүүдтэй холбоогүй байна. Тиймээс хоёрдугаар сарын 25-наас хойш илэрсэн коронавирусийн халдвар нь Хятад улстай харилцаа холбоо байхгүй гэдгийг судалгааны үр дүн харуулж байна” гэжээ.
Францад дэлгэрсэн коронавирусийн халдварын тархалтаас үзвэл, Францын зүүн бүс, Нормандийн бүс, Иле-де-Франц муж зэрэг хойд нутгийн бүс халдварын голомт бүс болоод буй юм. Пастерийн судалгааны газрын судалгаанд Франц дахь халдварын голомт бүс болох хойд нутагт бүртгэгдсэн халдвар нь Итали улсаас үүсэлтэй биш байж мэднэ гэжээ. Тэгвэл Францад бүртгэгдсэн коронавирусийн халдварын эх үүсвэр нь хаанаас гаралтай бол? Үүнтэй холбогдуулан судлаачид хэлэхдээ, одоохондоо Франц дахь коронавирусийн халдварын эх үүсвэр, зөөвөрлөгдөн орсон цаг хугацааг нарийн тогтооход хэцүү байна гэжээ. Профессор Жүй Лия хэлэхдээ, судалгааны үр дүнгээс үзвэл шинэ коронавирусийн халдвар нь Францын хойд бүсэд маш урт хугацаанд байсан гэдэг нь тодорхой байна гэв.
Тэрбээр “Франц улсын эдгээр халдвар нь голцуу хойд бүсэд төвлөрч байна. Нормандийн бүс, Зүүн бүс, Парисийн бүсэд бүртгэгдсэн халдвар нь нэг л эх үүсвэртэй байна. Тиймээс Францад урт хугацаагаар энэ вирус байсан гэдэг нь тодорхой. Пастерийн судалгааны газрын бүртгэсэн халдварын анхны тохиолдлыг хоёрдугаар сарын 19-нд бүртгэж байсан, Францын хойд нутагт амьдардаг хүн байсан. Одоо харахад ч гэсэн хойд бүсийн халдварын хэмжээ маш өндөр байна” гэжээ.
Халдвар нь хоёрдугаар сараас өмнө Европын орнуудад тархсан бөгөөд олонх нь шинж тэмдэггүй өвчтөн байж болзошгүй, урт хугацааны турш бүртгэгдээгүй байж мэднэ. Тиймээс улс орнууд шинж тэмдэггүй халдвар авсан өвчтөнүүдэд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй хэмээн судлаачид үзэж байна. Профессор Жүй Ляа хэлэхдээ, эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааныг хүндэтгэх овор суртал нь хүмүүст үнэн зөвийг ойлгоход тусалж байна гэв. Тэрбээр “Би энэ сайтаас холбогдох материалыг татаж, мөн холбогдох дагалт хүснэгтийг ч буулган авч сайтар харьцуулан судалж үзэв. Анх эхэндээ энэ төслийг Франц дахь халдварын тохиолдлууд Хятад дахь халдвартай адилхан эсэхийг судлах зорилгоор эхлүүлсэн. Судалгааны үр дүнд, тэдний харьцуулж судалсны үр дүн нь Хятад улстай холбоогүй гарсан. Эдгээр эрдэмтэн судлаачид шинжлэх ухаанд үнэнч ханддаг болохоор харсан судалсан зүйлээ тэр ёсоор нь бичиж үлдээсэн бөгөөд Францад халдварласан халдвар нь Хятадын Ухань хотоос ирсэн өвчтөний халдвартай адилгүй, маш их зөрөөтэй гэдгийг олонд зарласан” гэжээ.