Friday, April 18, 2025

БНСУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Date:

2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 281 зорчигчид коронавирусийн шинжилгээ хийжээ. Үүнээс нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгджээ. Нийт дөрвөн лабораториор дээрх шинжилгээг хийжээ.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ, тандалтын журмаар цуглуулсан 26 сорьцонд шинжилгээ хийжээ. Эдгээр сорьцонд коронавирус илрээгүй байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 жолоочийн шинжилгээнд коронавирус мөн илрээгүй байна.

Франкфуртын онгоцоор явах гэж байгаа нэг хүнээс коронавирус илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь ташаа болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Энэ талаар тэрбээр Франкфурт явах гэж байгаа хэд хэдэн хүнд шинжилгээ хийхэд нэг эмэгтэйд коронавирусийн эсрэг бие үүссэн байсан. Энэ нь тухайн хүний биед коронавирусийн халдвар орж хөнгөн маягаар өвчлүүлээд, эдгэрсэн хойно нь эсрэг бие үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл вирус тухайн хүний биед тэмдэг тавьсан гэсэн үг. Үүнийг коронавирус илэрчихлээ гэж ташаа мэдээлэл цацсан нь буруу. Эсрэг биет үүссэн гээд бид орхихгүй, ойр хавийнх нь хүмүүст хяналт тавьж, коронавирусийн шинжилгээ хийхэд илрээгүй. Энэ хүн Бельги улсаас ирсэн. Гэхдээ коронавирус илрээгүй. Хуурамч, ташаа мэдээлэл тараах нь маш буруу, маш хортой юм гэлээ.

Франц иргэн бүрэн эдгэрээд өнөөдөр өглөө буцжээ. Түүнийг Д.Нямхүү эмч өөрийн биеэр гаргаж өгчээ. Тэрбээр ХӨСҮТ-ийн бүх эмч нар, баг хамт олонд болон монголчуудад баярлаж талархсанаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...