Sunday, November 24, 2024

УИХ-ын сонгуульд 11 сэтгүүлч нэр дэвшихээр болжээ

Date:

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ихээхэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй байх нь. Намууд нэр дэвшигчдээ зарлах хараахан болоогүй ч өнгөрсөн баасан гарагт бие даагчид урьдчилсан байдлаар тодорсон. Эндээс харахад өмнөх сонгуулиудад бие даагчдын тоо харьцангуй цөөн байсан бол энэ удаа нэлээд олон бие даагч өрсөлдөх ажээ. Тэдний дунд сэтгүүлчдийн төлөөлөл нэлээд байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө боловсруулан аудитад өргөн бариад буй эдгээр сэтгүүлч, уран бүтээлчдийг сонирхвол, сэтгүүл зүйн салбарт олон жил нэр хүндтэй ажилласан эрхмүүд багтжээ. Тэд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрд хүч сорьж байгаад талархалтай хандаж байна. Сэтгүүл зүйн салбар бол иргэдийнхээ дуу хоолой болж, тэдний эрх ашгийг үргэлж дээдэлдэг онцгой салбар юм. Нийгмийг эрүүлжүүлэх, өөрчлөхөд сэтгүүлчдийн үүрэг оролцоо ихээхэн чухал учраас энэ удаагийн УИХ-д нэр дэвшиж өрсөлдөж буй бүх үзэг нэгтнүүдээ сэтгүүлчид дэмжиж ажиллахаар болсон байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр
Сэтгүүлч, яруу найрагч, СГЗ Ц.Хулан
Сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил
Сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр
Сэтгүүлч Ч.Үл-Олдох
Сэтгүүлч, яруу найрагч Б.Батсайхан
Сэтгүүлч Г.Уянга
Сэтгүүлч Б.Баасанбямба
МЭХ-ны Ерөнхийлөгч, сэтгүүлч Б.Оюунгэрэл
Сэтгүүлч Д.Цондовдорж
Сэтгүүлч Ц.Пүрэвхүү

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...