Wednesday, December 4, 2024

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Г.Солтан, Д.Дамба-Очир, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ

Date:

АТГ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 73 хэргийг шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийн дийлэнх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд байна. Тухайлбал, 

  • Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг;
  • Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг;
  • Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг;
  • Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг;
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг;
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг;
  • Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг;
  • Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг;
  • “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг;
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэрэг;
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэрэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарлалаа

Өмнөд Солонгост хэдхэн цагийн өмнө дайны бэлэн байдал зарлажээ....

Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь наадам эхэллээ

БНХАУ-ын Хайнань мужийн Санъяа хотод Хятадын үндэсний цөөнхийн 12...

Парламентын мухар гудамж

Эхлээд хэдүүлээ нэг албан мэдээг анхааралтай уншицгаая. ...Засгийн газрын ээлжит...