Saturday, November 23, 2024

Франц иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Date:

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны халдвар франц иргэнээс илэрсэн билээ. Франц иргэний бүх шинжилгээ эрүүл гарч өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжиж байгаа ажээ. Тэрбээр 47 хоног эмчлүүлсний эцэст бүрэн эдгэрч, “Энхсаран” сувилалд тусгаарлагдан сувилуулахаар болжээ. Монгол эмч, эмнэлгийн ажилчид коронавирусийг бүрэн анагааж эмилж чадсан нь бахархалтай. Франц иргэний хувьд анх биеийн байдал нь хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсон юм.

ХӨСҮТ-ын захирал Д.Нямхү “Франц улс өөрийнхөө иргэнийг харна, үүнийг дагаад дэлхий биднийг харна. Дэлхийн аль ч улс оронд монгол хүн өвдөх эрсдэл өндөр байгаа учраас бид бас жишиг болголоо. Энэ хүнийг эмчилж, эдгээж сайхан хандсаны хариуг бусад улсууд манай иргэдэд барих байх гэж бодож байна. Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа” хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...