Friday, November 22, 2024

Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 3 байраар ухарчээ

Date:

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас дэлхийн 2020 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлажээ. Жил бүр гаргадаг энэхүү индексийг энэ жил уламжлал ёсоор Норвеги. Финлянд, Дани, Швед, Нидерланд улсууд тэргүүлсэн бол БНХАУ, Эритрей, Туркменстан, БНАСАУ сүүл мушгисан байна.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 73 дугаарт бичигдсэн нь өмнөх жилээс гурван байраар ухарсан үзүүлэлт юм.

Дэлхий даяар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний түвшинг хэмждэг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын индекс 2020 онд өмнөх оноос бага зэрэг буюу 0.9 хувиар сайжирсан байна. Гэсэн хэдий ч энэ нь 2013 оны индекстэй харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээрх цагаан өнгөтэй өөрөөр хэлбэл хэвлэлийн эрх чөлөөг сайтар хангасан улс орнуудын эзлэх хувь өөрчлөгдөөгүй 8 хувь хэвээрээ байгаа бол “маш муу” гэсэн утгатай хар өнгөтэй улсууд 13 хувь болж хоёр функтээр өссөн байна.

Дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөнд цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд улс орны засгийн газруудп цар тахлын хөл хориотой холбоотойгоор хэвлэл мэдээлэлд хяналт, цензур тавих, хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулах тохиолдпол их гарч байгаа ажээ. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн хямрал авторитар дэглэмд боломж олгодог гэдгийг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...