Friday, November 22, 2024

Дорнодын Баян-Уулд ой хээрийн түймэр гарчээ

Date:

Дорнод аймгийн Баяндун сумын “Түргэн” багийн нутаг Халиун, Тогоот, Нэмнэ зэрэг газарт өнөөдөр 12:30 цагийн үед ой хээрийн түймэр гарчээ. Уг түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврах ангийн нэг бүлгийн 11 хүн, Хэнтий аймгийн онцгой байдлын газраас мөн нэг бүлгийн 11 хүн, Гал түймэр унтраах аврах 53-р ангийн хоёр бүлгийн 20 хүн, Баян-Уул сумын дөрвөн бүлгийн 42 хүн, Хилийн цэргийн 0275-р ангийн хоёр бүлгийн 23 хүн, Баяндун сумын дөрвөн бүлгийн 43 хүн, Цагаан-Овоо сумын хоёр бүлгийн 22 хүн болон нутгийн малчин иргэд түймрийн голомтод ажиллаж байгаа юм байна. Түймрийн тархалт их, малчин айлын хот руу дөхөж байгаа гэсэн мэдээллийг Баян-Уул сумын мэдээллийн ажилтан өгч байна. Галын толгой хэсэг Нарсан хүзүүвч, Ногоон модны энгэр, Хужиртаан гэдэг газраар тархан Баян-Уул сумын нутаг руу давжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...