Monday, April 7, 2025

АНУ ДЭМБ-д олгох санхүүжилтээ зогсоожээ

Date:

АНУ-ын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгох хөрөнгө оруулалтаа зогсоожээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр “ДЭМБ-ын удирдлагыг муу ажилласан гэж бодож байна. Шинэ коронавирусийн тархалтын өгөгдлийг нуун дарагдуулсан гэмт хэрэгт ДЭМБ оролцсон. Тиймээс санхүүжилтээ зогсоолоо. Юу болсныг бүгд мэднэ. Манай улсын татвар төлөгчид ДЭМБ-ын төсөвт жилд 400-500 сая ам.долларын санхүүжилт өгдөг. Гэтэл БНХАУ 40 сая ам.доллар төлсөн. АНУ үндсэн ивээн тэтгэгчийн хувьд ДЭМБ бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж хэлэх эрхтэй. Тэд БНХАУ руу хийх олон улсын нислэгийг эрт хаах байсан юм. ДЭМБ-ын зөвлөмжий дагаж хилээ нээлттэй байлгасан улс орнууд хамгийн их хохирол амслаа” гэжээ. Мөн тэрбээр “Бид ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоосон ч энэ мөнгийг шаардлагатай өөр байгууллагад шилжүүлнэ” гэжээ.

Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш АНУ-ын энэ шийдвэрийг шүүмжилж, ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоох цаг үе одоо биш хэмээн мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...