Saturday, November 23, 2024

Коронавирус анхдагч хэлбэр нь Америкаас үүсэлтэй гэдгийг тогтоожээ

Date:

Англи, Германы судлаачдын саяхан коронавирусийн эх үүсвэрт хийсэн нэгдсэн судалгааны үр дүнд дурдсанаар, өдгөө дэлхий дахинд ихээр тархаж буй энэ вирус нь олон удаа ондоошсон вирус юм. Түүний хамгийн анхны төрөл Америкт түгээмэл оршиж байна гэжээ. Түүнчлэн энэхүү вирус нь хүнээс хүнд дамжих болгондоо тухайн орчинд дасан зохицож, мутацилагдаж байгааг онцолжээ.

Судлаачид генийн сүлжээний техникт түшиглэн COVID-19 цар тахлын хүн төрөлхтөний дундах анхны ондоошлын зам мөрийг сэргээжээ. Английн Кембрижийн их сургуулийн удамшлын ухааны эрдэмтэн доктор Петер Флорстын танилцуулснаар, тэд 2019 оны арванхооёрдугаар сарын 24-нөөс 2020 оны гуравдугаар сарын 4-ний хоорондох дэлхийн олон газрын вирусийн генийн бүлгийн тоо баримтад тулгуурлан математик алгоритм буюу тооны сүлжээний тооцоолох аргаар түүний хувирлыг дүрсээр харуулсан байна. Үүний үр дүнд харилцан нягт холбоотой бөгөөд зарим талаар адилгүй гурван хувирлыг илрүүлжээ. Судлаачид түүнийг тус тус А, Б, С гурван хэлбэрт хуваажээ.

Түүнд А хэлбэр нь сарьсан багваахайгаас хүнд халдварласан хамгийн анхны вирусийн төрөл байж, анхандаа хэдийгээр Үхань хотод амьдарч байсан америк иргэнээс олдсон боловч гайхалтай нь үлэмж хэмжээний А хэлбэрийн вирус нь Америк, Австралиас олдсон байна.

Харин Үхань хотыг оролцуулсан Зүүн Азийн бүс нутагт тархсан вирус нь А хэлбэрээс хувьсаж гарсан Б хэлбэрийн вирус байжээ. Б хэлбэрийн вирус бүрмөсөн Зүүн Азийн нутагт л олдсон. Ийм учраас тус бүс нутгаас бусад нутгийн хүмүүс Б хэлбэрийн вирусийг эсэргүүцэх дархлаа үүссэн эсэх тухай эргэлзээ төрж буй.

Б хэлбэрээс хувьсан өөрчлөгдсөн С хэлбэр нь харин Европ тивд голцуу тархаж, Сингапур, Хонконг, БНСУ зэрэг газарт бас байна. Харин Хятадын эх газарт энэ төрлийн вирус байхгүй.

Судалгаанд харуулснаар, коронавирусийн халдвар анх удаа хүнд тархсан цаг бол 2019 оны есдүгээр сарын дунд үеэс арванхоёрдугаар сарын эхэн байжээ. Уг судалгааны бүтээл дөрөвдүгээр сарын 9-нд АНУ-ын үндэсний ШУА-ийн эрдэм шинжилгээний сонинд нийтлэгджээ.

Эх сурвалж: www.scmp.com, www.cri.cn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...