Sunday, November 24, 2024

Залуучууд COVID-19-ийн халдвар авах тохиолдол нэмэгдэж байна

Date:

ЭМЯ-ны албан ёсны сайтад байршуулсан COVID-19-ийн халдварын тандалт, шинжилгээний сүүлийн үеийн БНХАУ-ын профессор Жан Вэньхун коронавируст халдварын тархалтад үндэсний онцлог хамааралгүй болохыг судалгаагаар тогтоосныг онцолж, хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний байдлаас шалтгаалан тархалт улс орнуудад харилцан адилгүй байгааг тэмдэглэсэн байна.

Сүүлийн үед залуучууд халдвар авах тохиолдол өсөх хандлагатай байгаа бөгөөд хөл хориог үл тоон нийгмийн харилцаанд олноор орж байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлж байгааг профессор онцолжээ. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн залуучуудын давтан шинжилгээний хариу эерэг гарах явдал түлхүү ажиглагдсан байна. Тодруулбал, эмчилгээний дараах давтан шинжилгээний хариу эерэг гарсан 38 хүний нэг нь л 60 настай хүн байсан бол долоо нь 14-өөс доош насны хүүхдүүд байжээ.

БНХАУ-ын эрдэмтэд коронавируст халдварын талаар дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

-COVID-19 хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварласнаар дэлхий нийтэд томоохон хохирол учруулах бөгөөд үүнтэй тэмцэхэд ихээхэн хугацаа шаардах болно.

-Коронавируст халдвар БНХАУ-аас бусад улсад хүчтэй дэгдэж байгаа тул энэ оны 6-р сар гэхэд тархалтыг тогтоон барих боломжгүй болох төлөвтэй байна.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...