Friday, November 22, 2024

“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулжээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулав.

Уг зөвлөлийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич, доктор, профессор Д.Рэгдэл даргалах бол гишүүнээр Философийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор А.Цанжид, СГЗ, доктор профессор Л.Дашням, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, ШУА-ийн Түүх угсаатны зүйн  хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбуу нарыг томилжээ. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар, Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор Б.Баатархүү, ИЗИС-ийн захирал, доктор, профессор Н.Ням-Осор, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат нар уг зөвлөлд ажиллахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...