Friday, April 26, 2024

АНУ COVID-19 халдвартай тэмцэхэд зориулж 3.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

Date:

АНУ-ын Засгийн газраас тус улсын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт COVID-19 халдварын эсрэг тэмцэхэд нь зориулж 3.3 тэрбум гаруй төгрөг буюу 1.2 сая ам. долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ тусламжийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас иргэд, олон нийтийн бэлэн байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэх, нэн хэрэгцээтэй хэрэгсэл, материалыг нийлүүлэх, ус, эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, тоон мэдээлэл ашиглан дүн шинжилгээ хийх чадавхийг дээшлүүлэх ажлуудыг хийх юм байна. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчид болон өвчтөнийг хамгаалах, лабораторийн шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, тархвар зүйн хяналт тогтоох болон өвчтөнд эмнэлгийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд Олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөрүүд ЭМЯ-нд мөн дэмжлэг болох ажээ. “АНУ Монгол Улсын стратегийн түнш бөгөөд өнөөдрийн энэ тусламж үүний тод илрэл юм” хэмээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Монголын хүүхдийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр...