Thursday, April 10, 2025

“Тэнгэрийн тойрог” төслийг улстөржүүлэх хэрэггүй

Date:

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр иргэдийг багагүй бухимдуулсан нэг асуудал  бол “Тэнгэрийн тойрог” давхар зам барих төслийн мэдээлэл байв. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан дээрх төслийн талаар танилцуулж, Засгийн газарт дэмжигдсэн гэсэн нь иргэдийг ийнхүү бухимдуулахад хүрчээ. Төслийн талаар товчхон танилцуулбал, уг төсөл өнгөрсөн Засгийн газрын үе үеийн сайд нар, Хотын дарга  нарт танилцуулагдаж явсан төсөл ажээ. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газар, НЗДТГ-аас Урт хугацааны стратеги төлөвлөгөөнд оруулж ирсэн төсөл юм байна. Өнөөдрийн байдлаар арав гаруй жилийн хугацааг уг төсөлд зарцуулсан талаар төслийн зохион байгуулагчид тайлбарлаж буй. Төслийн нийт өртөг нь 800 сая ам. долларын санхүүжүүлт гэж үзжээ.

Төслийг санаачлагч нь Монголын зам гүүрийн “Тэнгэрийн тойрог” нэгдэл, “Хотын зам” ХХК-ийнхан хамтран гүйцэтгэх юм байна. Тэд энэ талаар тайлбарлахдаа, “Манай хэрэгжүүлж буй төслийг Үндэсний хөгжлийн газар болон салбар хариуцан ажиллаж буй Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Засгийн газарт танилцуулаад өнгөрсөн төдий. Тухайн хуралд оролцож байсан сайд нар сонсоод өнгөрсөн асуудал” гэлээ. Уг төсөл нь Засгийн газар буюу Зам тээврийн хөгжлийн яаманд ямар ч хамааралгүй, төсөвт ямар ч холбоогүй төсөл гэдгийг салбарын яамнаас тодотгосон. Харамсалтай нь энэ бүхнийг зориуд гуйвуулан улстөржүүлж байгаад харамсаж байгаагаа хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...