Monday, April 7, 2025

БНСУ-д коронавирусийн халдвар авсан монгол иргэн эдгэрчээ

Date:

БНСУ-д Монголын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээллийн талаар холбогдох албаны хүн мэдээлэл өглөө. ЭМЯ-нд өнөөдөр болсон ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өчигдөр БНСУ-д гарсан мэдээллийг шалгасан. Манай улсын иргэн эрүүл саруул байгааг хамгийн түрүүнд хэлмээр байна. Албан ёсны мэдээллийг авахаар бид ажилласан. БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын ХӨСҮТ-ээс тодруулахад манай иргэдтэй холбоотой нарийн мэдээлэл дутмаг байсан тул бид бүрэн гүйцэд албажуулсны дараа мэдээлэхээр ажилласан. Монгол Улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийн эмнэлэгт хандаж, хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг гэсэн хариу гарсан. Тухайн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаа дусал хийгээд гуравсарын 6, 7-нд дахин шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан тул эрүүл саруул байгаа. Албан эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье. Нэг иргэн ийнхүү өмнө нь халдвар авсан нь тогтоогдсон. Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн байгаа. Тиймээс манай иргэд тайван байж болно” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...