Улсын онцгой комиссоос жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргажээ. Энэ талаарх Улсын онцгой комиссын даргын 06 тоот тогтоолд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан байна.
