Sunday, November 24, 2024

МУБИС-ийн хамт олон УОК-т 35 сая төгрөг хандивлалаа

Date:

МУБИС-ийн хамт олон CoVID-19-ын эсрэг хандив өгөх аянг богино хугацаанд зохион байгуулан Монгол Улсын Онцгой комисст 35 сая төгрөг хандивлалаа.

Дэлхийн олон улс, орныг хамран хурдацтайгаар тархаж буй шинэ коронавирус CoVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, өргөн хүрээнд ажиллаж буй Монгол Улсын Онцгой Комисст Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийт багш, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа амжилт хүсэн хандивлаж байгаа нь энэ.

Нийт 35 сая төгрөгийг батламжийн хамт гардуулж өгөх үеэр Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө. Энхтүвшин МУБИС-ийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...