Sunday, April 6, 2025

“Ногоонбаатар” олон улсын наадам Улаанбаатарт болно

Date:

Олон улсын Эко урлагийн наадам Монгол Улсад анх удаа “Ногоонбаатар” нэрээр зохион байгуулагдах гэж байна. Ирэх дөрөвдүгээр сард болох энэ арга хэмжээг Европын холбооны Соёлын институтийн нэгдлээс санхүүжүүлж, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Франц хэл, соёлын “Аллианс Франсэз” төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл болон Соёл Урлагийн Их Сургууль тус тус хамтран зохион байгуулах юм байна.

Тус наадмын хүрээнд монгол, герман, франц, чех уран бүтээлчид 6 долоо хоногийн туршид хамтран ажиллах ба Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай агаарын бохирдлын талаар ярилцаж, олон нийтийг урлагаар дамжуулан хандлагыг өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэхэд чиглэн ажиллах зорилготой ажээ.
Энэхүү эко урлагийн наадамд Монголоос есөн уран бүтээлчийг шалгаруулах юм. Шалгарсан дотоод, гадаадын уран бүтээлчид хамтран гэр хорооллын олон нийтийн байгууллага, иргэд, агаар, орчны бохирдлын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж бүтээлийн санаагаа боловсруулан олон нийтийн (public art) болон гудамжны урлаг (street art) хэлбэрээр бүтээлээ туурвих аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...