Sunday, November 24, 2024

Өгөөмөр байдлын индексээрээ америкууд тэргүүлж, хятадууд сүүл мушгижээ

Date:

Тусламж, энэрлийн сан буюу CAF олон улсын байгууллага Дэлхийн улс орнуудын өглөгийн индексийг жил бүр гаргадаг. Тус байгууллага энэ уламжлал ёсоороо 2019 оны Дэлхийн өглөгийн индексийг гаргажээ. Өнгөрсөн оны өглөгч байдлын индексийг өмнөх жилүүдийн адил АНУ, Мъянмар, Шинэ Зеланд улсууд тэргүүлсэн бол манай өмнөд хөрш БНХАУ энэ үзүүлэлтээрээ хамгийн сүүлд бичигджээ.

Монгол Улс өглөгч байдлын индексээрээ 2017 онд дэлхийн улс орнуудаас 29 дүгээрт орж байсан бол өнгөрсөн жил нэлээд ухарч 37-д эрэмбэлэгдсэн байна.

АНУ-д нийгмийн сайн сайхны төлөөх үйлс, хандив өглөгийн үйл ажиллагааг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр тус улсад филантропи асар хүчтэй, нөлөө бүхий салбар болж хөгжсөн байна. Эдүгээ АНУ-ын ашгийн бус секторын цар хүрээ тун өргөн. Тоогоор илэрхийлбэл 1 сая гаруй ийм байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээр байгууллагууд нэг жилд нийт 300 тэрбум орчим долларын хандив өргөдөг аж. Филантропи үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудынх нь жилийн нийт орлого 1.51 их наяд доллар хүрдэг байна. Энэ салбарт АНУ-ын хөдөлмөрийн зах дээрх нийт ажиллагчдын 10 хувь нь харьяалагддаг гэсэн судалгаа бий. Энэ бол америкчуудын арван хүн тутмын нэг нь филантропи үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэсэн үг. Олон зуун жилийн турш хөгжиж ирсэн филантропи соёл нь тэдний хувьд амьдралынх нь нэг хэсэг болсон байдаг аж. Тиймээс америкчууд өглөгийн индексээр дэлхийд байнга тэргүүлдэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...