Monday, April 7, 2025

Коронавирусийн халдвартай жирэмсэн эмэгтэй амаржжээ

Date:

БНХАУ-ын Ши Ан хотод коронавирусээр халдварласан эмэгтэй кесар хагалгаагаар амжилттай амаржжээ. Эхний шинжилгээгээр нярайн биеэс халдвар илрээгvй ч эрүүл гэж батлах боломж одоохондоо алга гэж эмнэлгийн ажилтнууд мэдэгдсэн байна.

Мөн энэ сарын 06-нд БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдвартай эх амаржсан тухай “South China Morning Post” мэдээлсэн юм. Шинэ вирусийн халдвартай эхээс нярай хүүхдэд хэвлийд байхад нь, эсвэл хөхний сүүгээр халдвар дамжих магадлалтай гэдгийг эмч нар хэлжээ. “Коронавирусийн халдвар дамжих шинэ эрсдлийн талаар бид болох хэрэгтэй болж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвартай байж магадгүй, эрсдэлтэй хүмүүсээс хол байх хэрэгтэй” гэж Ухань хотын хүүхдийн нярайн тасгийн ахлах эмч Зэн Линконг хэлжээ.

Харин Колумбийн их сургуулийн “Мэйлман” нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологич Стивен Морз “Business Insider”-т өгсөн ярилцлагадаа коронавирусийн халдвар эхээс урагт дамжих нь боломжгүй юм гэжээ. Тэрбээр “Жирэмсэх эх эмнэлгийн орчноос вирусийн халдвар авсан байх магадлалтай. Эмнэлгийн ажилтнууд эмчилж буй өвчтөнүүдтэйгээ адил халдвар авсан” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...