БНХАУ-ын холбогдох албаныхан коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг байнга гаргаж байгаа аж. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 0-24 цагийн хооронд БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 3143 тохиолдол нэмэгдсэнээр нийт өвчлөгсдийн тоо 31161 болжээ. Мөн өдөр 387 хүн эдгэж 73 өвчтөн нас барж, шинээр халдар авсан байж болзошгүй 4833 хүнийг эмнэлгийн тусгай хяналтад оруулсан байна. Ингэснээр ойрын хавьталтай хүмүүсийн тоо 300 гаруй мянга болжээ. Энэ нь Хонконг, Тайвань, Макаог оруулаагүй, зөвхөн эх газрын Хятадын статистик юм байна.
БНХАУ-д коронавирусээр өвдсөн хүний тоо 31 мянга давжээ
Date: