Түймрийн аюулд өртөн шархадсан коалонуудыг Австралийн Үндэсний их сургуулийнхан түр хугацаанд асран хамгаалж байгаа юм байна. Тэдгээр коаланы гурвыг нь өнгөрсөн долоо хоногт Австралийн зүүн өмнөд хэсэгт нисэх онгоцны ослоор амиа алдсан АНУ-ын агаарын гал сөнөөгчдийн нэрээр нэрлэсэн аж. Иэн МакБет, Пол Хадсон, Рик ДеМорган хэмээн нэрлэгдсэн гурван коала нэг бүсээс олдсон юм байна.
Aвстралийн Үндэсний их сургуулийн судлаач, доктор Карен Форд Канберра дахь кампус дээрээ “Таван одтой коала зочид буудал” ажиллуулж эдгээр амьтдыг асран хамгаалж байгаа гэнэ.
“Бидэнд 11 коала байгаа. Энэ бүс нутагт гарсан гал түймрийн улмаас эдгээр коала байгаль дээрээ амьдрах боломжгүй болж энд ирсэн” хэмээн доктор Форд ярьжээ. Гэхдээ тэрбээр коалануудыг тодорхой хугацааны дараа байгальд нь буцааж тавина гэдгээ хэлжээ. Сонирхуулахад, коаланы хоол тэжээл тун өвөрмөц бөгөөд ус маш бага уудаг амьтан юм байна.
Шархадсан коаланууд “Таван одтой буудал”-д тухалжээ
Date: