Sunday, November 24, 2024

Шүлхийн вакцины цех ашиглалтад оржээ

Date:

“Биокомбинат” улсын үйлдвэр төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусийн вакцин үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийг өчигдөр ашиглалтад оруулжээ. Энэхүү вирусийн вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтад орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм байна. Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх техникийн чадамжийг буй болгох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр MON5023  төслийг эхлүүлж Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлсэн юм байна. Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган еврогийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар уг вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.

1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм. Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаруй нэр төрлийн био бэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна.

Дэлхийн даяаршил, хүн амын өсөлт, суурьшилын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт, худалдаа, аялал жуулчлалын эрчимтэй хөгжил зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн, малын халдварт өвчний дэгдэлт, тархалтын цар хүрээ тэлэхийн зэрэгцээ дэлхийд жилд дор хаяж нэг шинэ халдвар бүртгэгдэж байна. Түүнчлэн бүртгэгдсэн халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон тул эдгээр халдвараас эрт сэрэмжлүүлэх, шуурхай хариу арга хэмжээ, улмаар хяналтанд авах үндэсний чадавхийг бүрдүүлэхэд анхааралаа хандуулах нь улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байгааг вирусын вакцин үйлдвэрлэлийн цехийг албан ёсоор ашиглалтад оруулах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлон хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...