Thursday, April 10, 2025

Майк Помпео Казахстаныг Хятадаас болгоомжлохыг уриалжээ

Date:

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бямба гаригт Казахстан хүрэлцэн очиж, албан ёсны айлчлалаа эхлүүлжээ. Тэрбээр Казахстан улсын ерөнхийлөгч Кассим-Жомарт Токаев, тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нартай уулзсан байна. Тэд хоёр орны харилцааг гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, бүс нутаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Майк Помпео “Хятадын хөрөнгө оруулалт, нөлөөнөөс болгоомжлохыг уриалж, Төв Азийн улс орнууд болон бусад бүс нутгийн улс орнуудыг БНХАУ дахь үндэстний цөөнхийн хэлмэгдүүлэлтийг зогсоохыг шаардсан уриалгад нэгдэхийг хүсчээ.
Майк Помпео “БНХАУ-ын хөрөнгө оруулалтын анхаарал татахуйц байдал нь аливаа улс орны тусгаар тогтнолд ихээхэн сорилт дагуулах бөгөөд тухайн улсын урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэсэн байна. Мөн тэрбээр “Бид Казахстан улс аль улс орнуудтай харилцаагаа өргөжүүлж, худалдаа, бизнесийн салбар хамтрахаа сонгох эрх чөлөөг хүндэтгэж байгаа. Гэхдээ АНУ-ын компаниудтай хамтрахад улс орнууд хамгийн сайн үр дүнд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж нэмж хэлжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга өчигдөр буюу ням гаригийн орой Узбекистанд хүрэлцэн очжээ. Тэрбээр очсон даруйдаа тус улсын шашны тэргүүнүүдтэй уулзаж шашны эрх чөлөөний талаар ярилцсан байна. Харин өнөөдөр Узбекистаны албаны хүмүүстэй уулзаж, Төв Азийн таван орны гадаад хэргийн сайд нартай аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээрт оролцож байгаа ажээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...