Friday, November 22, 2024

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн номын санд 1500 гаруй ном бэлэглэжээ

Date:

Биологи болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын ургамал судлалын шинжлэх ухааны анхдагчдын нэг, эрдэмтэн Гүрийн Эрдэнэжав агсны хувийн номын сангаас  ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 1000 орчим ном, 400 орчим Авторефератыг өнөөдөр  хандивлалаа.

Ном хандивлах ажиллагаанд Г.Эрдэнэжав агсны  шавь нар болоод түүний гэргий, ач хүүгийн хамт ирж оролцсон юм. Түүний эхнэр Монгол улсын гавьяат багш Д.Чимгээ “Би ханийнхаа захиасаар эдгээр ном бүтээлийг өөрийнх нь ажлын гараагаа эхэлсэн байгууллагад нь бэлэглэж  байна. Эдгээр ном бүтээл нь бүгд орос хэл дээр хэвлэгдсэн, ховор суурь судалгааны бүтээл” гэдгийг тодотгож байлаа.

Мөн энэ үеэр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох “Г.Эрдэнэжав эрдэмтний гэр бүлд талархал илэрхийлээд, Монгол улсын төв номын сан болоод их, дээд сургуулийн номын санд байхгүй  нэн ховор суурь судалгааны бүтээлээр манай хүрээлэнгийн номын сан баяжигдаж байгаад баяртай байна. Их эрдэмтний маань үлдээсэн энэ өв олон судлаач нарын гарын авлага болж, тэдний шинжлэх ухаанд оруулах хувь нэмэрт том тус  болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

АНУ-н Газарзүйн нийгэмлэгийн гадаад гишүүн, ОХУ-н Газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын Буриад улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Г.Эрдэнэжав нь 1961 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ботаникийн тасгийг байгуулсан (Ц.Даваажамц, Д. Банзрагч, Г.Эрдэнэжав)  гурван анхдагч ботаникч эрдэмтний нэг юм.  

Тэрбээр  1961 оноос шинжлэх ухааны байгууллагын системд орж 50 гаруй  жилийн хугацаанд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч захирал, захирал, ХААЯам, ХААХҮ Яамны дэрэгдэх Хөдөө Аж Ахуйн Шинжлэх ухааны Зөвлөлийн (академийн) дарга (ерөнхийлөгч), энэ хоёр яамны нэгдүгээр орлогч сайдаар тус тус ажиллаж байв.

Эрдэмтэн хүний хувьд шинжлэх ухааны байгууллагын системд ажилласан 50 гаруй жилд хийсэн түүний эрдмийн ажлыг нь хурангуйлж тодорхойлвол:

  1. Ганц сэдэвт зохиол ном 30, гадаад (орос) -монографи – 4 
  2. Эрдэм шинжилгээний өгүүлэл – 130;
  3. Ботаник, ургамлын аж ахуйн (растениеводство) сэдвээр Монголын ашигт ургамал ба хөдөө аж ахуйн таримлын тухай сэдэвт бүтээл – 3
  4. Шинжлэх ухааны докторын (Sс.D) зэргийн ажлыг удирдаж хамгаалуулсан – 7;
  5. Эрдмийн зэрэгтэй ажилтан  (Рh.D) – 25 ажилтанг сургаж, хамгаалуулсан байна.
  6. ОХУ, Казак, Узбек, Украйн зэрэг улсын доктор (Sc.D) ба (Рh.D) зэргийг хамгаалсан 30 диссертацид албан ёсны шүүмж бичжээ.
  7. Профессор Г.Эрдэнэжав бол шинжлэх ухааны суурь судлагаа ба сорил туршилтын ажлыг үйлдвэрлэл хэрэглээтэй нягт уялдуулж, нийгэм – эдийн засгийн тодорхой салбарт мэдэгдэхүйц үр ашиг олох хүртэл зохион байгуулах, удирдах ур чадварын ухааныг эзэмшсэн ботаникч, ургамалзүйч  эрдэмтэн хүн юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...