Sunday, November 24, 2024

Хилчид дрон ашиглаж үүргээ гүйцэтгэнэ

Date:

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хилийн цэргийн 0287 дугаар ангид технологийн салбарын дэвшил болоод буй нисдэг камер буюу дрон MAVIC 2 PRO хоёрыг гардуулан өгчээ. Тус нисдэг камерыг хүлээж авсан Хилийн цэргийн 0287 дугаар ангийн Санхүүгийн тасгийн дарга, Ерөнхий нягтлан бодогч, ахмад Х.Гантулга дроны ач холбогдлыг чухалчилж, хилийн цагийн байдалтай уялдан шаардлагатай үед дрон нисгэх нь хилийн зөрчил, онц байдлын үед онцгой үүрэгтэй гэлээ. Харин аймгийн Засаг дарга Монгол Улсын хилийн хойд хязгаарыг сахин хамгаалж байгаа хилийн цэргийн 0287 дугаар ангийн алба хаагчид, торгон хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа дайчдын амрыг эрж, амжилт хүссэн байна.

Дроныг анх зөвхөн зураг авах, бичлэг хийх зориулалтаар ашигладаг байсан бол өдгөө дронгүй салбар гэж үгүй болсон. Хил хамгаалагчдын хувьд мориор явж болохооргүй бартаа саадтай газруудад дрон нисгээд 30 орчим минутад хянах боломжтой бөгөөд улсын бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолд чухал үүрэгтэйг эх хилчид онцолж байгаа юм.

Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хил хамгаалах байгууллагад нисдэг камер авч өгөх ажил тусгагдсан бөгөөд тухайн хоёр камерыг орон нутгийн төсвийн 11,7 сая төгрөгөөр авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...