Tuesday, October 27, 2026

Владимир Путин, Доналд Трамп нар утсаар ярьжээ

Date:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төлөөлөгчид Украин болон Киевт очин, уулзалт хийснээс хоёр хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьжээ.

Тэд ийнхүү утсаар ярилцах үеэрээ Украины асуудлыг зохицуулах тал дээр голлон төвлөрсөн гэж Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков мэдэгдсэн байна.

Энэ дайныг аль болох хурдан дуусгах хүсэлтэй, ингэсэн цагт АНУ, ОХУ-ын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээх үүд хаалга нээгдэнэ гэсэн байр суурийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп илэрхийлжээ.

Тэр бээр ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа “томоохон дэвшил” хийх хүсэлтэй байгаа бол “хоёр аугаа гүрэн цогц хамтын ажиллагаа бий болгох” тал дээр Владимир Путин санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн ийнхүү утсаар ярих үеэрээ Владимир Путин ОХУ Европын орнууд руу түрэмгийлсэн бодлого баримтлах төлөвлөгөөгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.

Хоёр орны ерөнхийлөгч ийнхүү утсаар хэлэлцсэн нь 2026 он гарснаас хойших тав дахь тохиолдол юм.

Эх сурвалж: ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...