Tuesday, September 8, 2026

НҮБ-ын 81-р чуулган өнөөдөр эхэллээ

Date:

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 81 дүгээр чуулган 09 дүгээр сарын 08-ны өдөр Нью-Йорк хот дахь, тус байгууллагын төв байранд эхэлнэ. Энэ чуулган 2027 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Шинэ чуулганыг нээхээс өмнө Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганы хаалтын хуралдаан болж, тус чуулганы дарга, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок жилийн ажлын тайланг танилцуулах юм байна. Үүний дараа 81 дүгээр чуулган эхлэх бөгөөд чуулганыг Бангладеш улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалах аж.

Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр дээд түвшний цуврал арга хэмжээ төлөвлөгдсөн байна. Тэр дундаа, 09 дүгээр сарын 23-ны өдөр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх уулзалт болох бол 09 дүгээр сарын 24-ний өдөр цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад бэлэн байх асуудлаар оролцогч талууд зөвлөлдөх аж.

Шинэ чуулганы үеэр НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явц эхэлнэ. Өнөөгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шинэ чуулганы үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн нэрийг албан ёсоор дэвшүүлэх бөгөөд тэдний дунд Чили улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Сенегал улсын ерөнхийлөгч асан Маки Саль нар багтаж байна.

Энэ удаагийн чуулганаар олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн дотор Украин улстай холбоотой хэлэлцээ, уулзалт болох аж. Тэр дундаа Украин, ОХУ-ыг оролцуулан дайн зогсоох ээлжит хэлэлцээг хийхэд АНУ-ын тал бэлэн байгаа гэж тус улсын өндөр албан тушаалтан хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters, TASS

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Улсын ургацын комисс хуралдаж, ургац хураалтыг эрчимжүүлэх талаар албан даалгавар гаргалаа

Улсын ургацын комиссын хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2026 оны...

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул,...