Saturday, October 24, 2026

В.Путин: Украины асуудлаарх хэлэлцээний үйл явц зогсонги байдалд орсон

Date:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизид хийсэн айлчлалаа дуусгахаас өмнө хэвлэлийн бага хурал хийв.

Украины асуудлаарх хэлэлцээний үйл явцын өнөөгийн байдлын талаар В.Путин хэлэхдээ аливаа хэлэлцээ бодит агуулгатай байх ёстой, хэлэлцээний үйл явц одоогоор зогсонги байдалд байгааг мэдэгдэв. Тэрээр мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф, Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нарыг Орос улс үргэлж таатай хүлээн авдаг бөгөөд Оросын тал тэдэнтэй хамтран ажиллахад таатай байдгийг мэдэгдлээ.

Фронтын шугамын нөхцөл байдлын талаар В.Путин хэлэхдээ, Оросын хүчин Украины эрчим хүчний байгууламжуудад томоохон хэмжээний цохилт өгөхөөр бэлтгэх зааварчилгаа авсан юм. “Тэд манай үйлдвэрүүдэд цохилт өгсөн, бид хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга саяхан Москвад хийсэн айлчлалын талаар В.Путин хэлэхдээ, Орос, АНУ-ын тагнуулын байгууллагуудын хоорондын харилцаа холбоо байнга үргэлжилж ирсэн бөгөөд хүйтэн дайны хамгийн хүнд үед ч тасалдаж байгаагүй гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...