Saturday, October 24, 2026

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, илтгэл хэлэлцүүлжээ

Date:

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Дорнын эдийн засгийн XI чуулган 09 дүгээр сарын 01-ний өдөр эхэллээ. Энэ сарын 04-нийг дуустал үргэлжлэх энэ удаагийн чуулган “Алс Дорнод-хүнд ээлтэй хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа аж.

Дорнын эдийн засгийн чуулган 2015 оноос эхлэн Владивосток хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд ОХУ-ын Алс Дорнодын хөгжил, хөрөнгө оруулалтын боломж хайх, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн харилцааг бэхжүүлэх асуудлыг авч хэлэлцэх гол талбаруудын нэгд тооцогддог юм.

Энэ удаагийн чуулганд дэлхийн 70 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагаас БНХАУ, БНЭУ, Монгол Улс, Япон Улс, БНСУ-аас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байгаа талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.

Чуулганы хүрээнд “Соёл иргэншлийн уулзвар: Ази, Номхон далайн бүс нутгийн түүхэн дэх тээврийн интеграцийн үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 09 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргал оролцон, “Их түмэн санаачилгыг сайжруулах (ETI) болон Монгол-Оросын тээврийн хамтын ажиллагаа: Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...