Friday, November 22, 2024

Их, дээд сургууль, МСҮТ-үүдийг гуравдугаар сарын 02 хүртэл хаалаа

Date:

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Онцгой комисс өвчлөлийн нөхцөл байдалтай холбогдуулан баасан гарагт бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсад Коронавирусний сэжигтэй тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өнөөдөр 09.00 цагийн байдлаар, шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлснээр, 08.50 цагийн байдлаар 324 хүн сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. БНХАУ-ын Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар мөн БНХАУ-д байгаа оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэг асуудлаар шийдвэр гаргасан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...