Thursday, August 27, 2026

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ

Date:

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. 

Уулзалтад Их Британийн Экспортын Санхүүжилтийн Байгууллагын Эх үүсвэрийн бодлого хариуцсан захирал Вомик Нур Шах, тус байгууллагын Бизнесийн эх үүсвэрийн бодлогын бүсийн захирал Крис Аллум нар оролцлоо.

Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжит төслүүдэд, тэр дундаа нийтийн тээврийн салбар болон Улаанбаатар метро төсөлд Их Британийн бараа, үйлчилгээг нийлүүлэх замаар хамтран ажиллахаар 2025 онд санамж бичиг байгуулсан. Улаанбаатар метро төсөлд зээлийн баталгаа гаргах асуудлын хүрээнд өнөөдрийн уулзалт зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хоттой идэвхтэй хамтын өрнүүлж ирсэнд Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагад талархал илэрхийлэв.

Тэрбээр “Улаанбаатар хотын мега төслүүдийн хамгийн том нь метро төсөл юм. Тус төслийн ажил төлөвлөсөн хугацааныхаа дагуу үргэлжилж байна. Метро төсөл нь нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойгоос гадна оршин суугчдын амьдралын хэв маяг, хотын соёлд том нөлөөтэй. Улаанбаатар хотын хүн ам 2035 он гэхэд хоёр саяд хүрэх төлөвтэй байна. Энэ тоо метро төслийг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж буй” гэлээ.

Өнөөдрийн уулзалтаар баталгааны шимтгэлийн жишиг тооцоололд уян хатан хандах боломжийн талаар Их Британийн Экспортын санхүүжилтийн байгууллагын байр суурийг тодруулж, тус шимтгэлийн өртөг болон төлбөрийн бүтцийн талаар санал солилцлоо. Мөн тус улсаас авах шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хувийг бууруулах боломжтой эсэх асуудлаар хэлэлцэв.

Улаанбаатар метро төслийн бэлтгэл ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн тооцоог шинэчилж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хүний нөөцийн бэлтгэл, иргэдийн оролцоог хангах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн...

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү...