Saturday, October 17, 2026

Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Роланд Рейландтай уулзлаа.

Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож, хурлын үр дүнд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийллээ. Мөн Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр байгуулж буй 5 сая долларын хөрөнгө бүхий “Ганд тэсвэртэй байдлыг дэмжих санхүүжилтийн сан”-г нээснийг сайшааж, газрын доройтолтой тэмцэх үйл хэрэгт Люксембург улс манлайлан ажиллаж байгааг онцоллоо.
Энэ онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагаа эхэлсний 25 жилийн ой тохиож байна.

Талууд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Люксембургийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжсэн “Зүрх судасны төв” төслийн үр дүнг онцолж, цаашид “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр буцалтгүй тусламжийн протоколд гарын үсэг зурсныг сайшаалаа.

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглахуйц орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны салбарын реформыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав. Талууд цаашид хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улс хиймэл дагуултай болох үндэсний зорилтын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...