Sunday, August 30, 2026

Н.Учрал: “COP17” бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ -ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзав.

Монгол Улсын хувьд “COP17” бага хурлын амжилтыг бодитоор хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар дүгнэнэ. Иймд COP17 бага хурлын амлалтуудыг цөлжилт, газрын доройтол, элсэн болон шороон шуурганы асуудлаарх урт хугацааны бүс нутгийн хамтын ажиллагаа, бодит үйл үр дүн  болгоход НҮБ-ын АНДЭЗНК-ыг чухал түнш гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ. 

НҮБ-ын АНДЭЗНК нь Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан олон чухал арга хэмжээ, санаачилгад идэвхтэй оролцож, тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. Тус байгууллагын идэвхтэй оролцоо нь Монгол Улсад зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалт, бодлогын хэлэлцүүлэг, бүс нутгийн санаачилгуудад өндөр ач холбогдолтойг онцлов.

Өнөөдөр Зүүн хойд Азийн бүс нутагт элс ба шороон шуурганы асуудлыг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын АНДЭЗНК-тай хамтран хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар болон хамтарсан санаачилгыг танилцууллаа. Энэхүү санаачилга нь зөвхөн судалгаа, хэлэлцүүлгийн түвшинд бус бүс нутгийн хамтын ажиллагааны тодорхой механизм бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн...

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү...