Monday, August 24, 2026

Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севиламтай уулзаж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал,  ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монгол улс байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан газар тариалантай. Усалгаатай газар тариалан, ногоон эрчим хүч, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Цаашид  усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүч ашиглах, усны нөөцийг үр ашигтай ашиглах зорилтын хүрээнд Египетийн усалгааны технологи, олон жилийн туршлагыг судалж, нутагшуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Египетийн зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал гаргаж, Монголын талаас мал эмнэлгийн гэрчилгээ, хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцож, мах экспортлох эрх зүйн болон техникийн нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах санал гаргав.

Египет улсын Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам Монголын талын саналыг найрсгаар хүлээн авч, усны нөөц бүрдүүлэлтийн талаар хамтран ажиллах боломжтойг дурдаж, холбогдох саналыг Хөдөө аж ахуйн сайддаа уламжлах,  НҮБ-ын цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хуралд Египет улсаас ирсэн багтаа танилцуулахаа илэрхийлэв. Мөн Тэрбээр Египет улсын 7000 гаруй жилийн түүхтэй усжуулалтын систиемийн талаар товч танилцууллаа.

Египет улсын хувьд хөдөө аж ахуй, иргэдийн амьжиргаа нь Нил мөрөн болон түүнийг түшиглэсэн усжуулалтын системээс бүрэн хамааралтай байдаг. Усны алдагдлыг бууруулах зорилгоор уламжлалт аргын оронд дусал болон залуурт систем ашигладаг. Усны менежмэндээ хиймэл оюун ухаан ашигладгаас гадна уламжлалт түлшээ халж нөхөн сэргээгдэх эрчим хүч ашиглаж буйг онцлов. Мөн усжуулалтын систем, ус нөөцлөх  хоёр дахь үе шат уу шилжиж буй талаар онцлов.

Талууд цаашид усалгаатай газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд хоёр талаас идэвхтэй ажиллах, баг гарган асуудлаа хэлэлцэх, цахим уулзалтуудыг хийж хэвшүүлэхэд санал нэгдэв.

Египет Улс нь 100 гаруй сая хүн амтай томоохон зах зээл бөгөөд Суэцийн сувгаар дамжин дэлхийн худалдааны чухал зангилаатай холбогддог тул тус улсын зах зээлд Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргах нь экспортын шинэ боломж юм. Монгол, Египет Улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

32-ын тойрогт 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” нээгдлээ

32-ын тойрогт байгуулсан "Ногоон өртөө"-ний нээлтэд Монгол Улсын Ерөнхий...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн...

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод...