Monday, August 24, 2026

32-ын тойрогт 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” нээгдлээ

Date:

32-ын тойрогт байгуулсан “Ногоон өртөө”-ний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо. Энэхүү “Ногоон өртөө” нь нэг зэрэг 15 автомашин цэнэглэх хүчин чадалтай бөгөөд 5-30 минутын дотор цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Цахилгаан автобус ч цэнэглэх боломжтой гэдгээрээ онцлог юм байна.

Үнийн хувьд том оврын цахилгаан машин 100км зам туулахад 6470 төгрөг, жилд 1.2 сая төгрөг зарцуулна. Энэ нь бензин хэрэглэдэг машинаас 3-5 дахин бага зардал юм. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 км замд нэг ч литр шатахуун, түлш хэрэглэлгүй хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэжээ.

Засгийн газар цаашид 150 км тутамд нэг буюу улс даяар 500 “Ногоон өртөө”-ний сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгал гадагш гарахгүй. 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай ижил юм.

Засгийн газраас татварын 1 хувийг шинэ эдийн засаг, шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчилна. Шатахууны хараат байдлаас аажмаар сална. Иргэддээ сонголт өгнө. Төр саад болохгүй, боломж нээнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн...

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод...