Tuesday, July 28, 2026

Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилжээ

Date:

Нийслэлийн Замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй сургуулийн барилгын төслийн ажлын явцтай танилцлаа. Тус хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилгын ажлыг “Хуягт Харш” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс 2022 онд боловсролын барилга байгууламжийн норм, стандартаа шинэчилснээс хойш уг сургууль нь шинэ стандартын дагуу баригдаж буй анхны томоохон сургуулиудын нэг юм. Нийт 11 мянган ам метр талбай бүхий тус сургууль нь хоёр спорт заал, урлагийн заалтай, орчин үеийн шаардлагад нийцсэн цогцолбор сургууль болж ашиглалтад орох юм.

Барилгын ажил 2025 онд эхэлсэн бөгөөд анхны төлөвлөгөөний дагуу 2026 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Гэвч нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтэд хяналт, шалгалт хийгдэж, санхүүжилтийн үйл явц удааширсантай холбоотойгоор тус сургуулийг ашиглалтад оруулах хугацааг 2026 оны аравдугаар сарын 15 хүртэл хойшлуулахаар болжээ. Харин сургалтын үйл ажиллагааг 2026 оны арван нэгдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Хуягт Харш” ХХК-ийн ерөнхий инженер А.Мягмардоржийн мэдээлснээр, гүйцэтгэлийн санхүүжилт удааширч байгаа нь барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахад хүндрэл учруулж байгаа аж. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани барилгын ажлыг чанарын шаардлагад бүрэн нийцүүлэн, шинэчилсэн хуваарийн дагуу хугацаанд нь дуусгахаар ажиллаж байгааг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Сэлбэ смарт сити”-г зорилтот бүлэгт хүргэхийн тулд м.кв-ын үнийг буулгах үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...

COP17 олон улсын бага хурлын талаар мэдээлэл өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Володимир Зеленьский: Путин дайчилгаа зарлахаар бэлдэж байна

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський "Sky News"-д ярилцлага өгөх...

Шүлхий өвчнөөс сэргийлэх О, SAT-1 хэвшлийн вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг эхлүүллээ

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил...