Tuesday, July 28, 2026

Володимир Зеленьский: Путин дайчилгаа зарлахаар бэлдэж байна

Date:

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський “Sky News”-д ярилцлага өгөх үеэрээ “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайн зогсооход бэлэн биш, харин дайчилгаа зарлахаар бэлдэж байна” хэмээн мэдэгджээ.

” Тэр дайчилгаа зарлахаар бэлдэж байгаа гэсэн тагнуулын мэдээлэл бий. Есдүгээр сарын 21-нд Думын сонгуулийн дараа дайчилгаа зарлах гэж байна. Тэр олон нийтээс айж байгаа учраас дайчилгааг ил зарлахгүй. Бид логистик, зэвсэг, бензин, дизелийн хангамжийг нь таслахгүй, манай түншүүд тэдний эсрэг хориг тавихгүй л бол тэр 10 дугаар сарын эхээр дайчилгаа зарлана” хэмээн Володимир Зеленський мэдэгджээ.

Түүний өгүүлснээр, Владимир Путин 300 000-500 000 хүн дайчлахаар тооцоолж байгаа гэнэ.

“Түүний хувьд ийм тооны хүн дайчлах нь тийм ч хүнд биш. Гэхдээ олон нийт нь дайчилгаа, дайныг эсэргүүцэж байгаа. Гэсэн ч Путиныг дэмжсээр л байна. Путин дайчилгаа зарлаад, тэднийг бүрэн бэлтгэх хугацаа байхгүй. Бэлтгэл муутай хүмүүсийг тулааны талбар руу явуулаад, тэр хэмжээгээр хохирол их гарна гэсэн үг” хэмээн Зеленський мэдэгджээ.

Мөн Владимир Путин гагцхүү ялагдсан нөхцөлд л дайтахаа зогсооно гэж тэр бээр онцолсон байна.

Эх сурвалж: Sky News

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Шүлхий өвчнөөс сэргийлэх О, SAT-1 хэвшлийн вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг эхлүүллээ

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсний 30 жилийн ойн хүрээнд оршин...

Доналд Трамп, Володимир Зеленьский нар уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 07 дугаар сарын 28-ны өдөр...