Thursday, September 10, 2026

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

Date:

Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсний 30 жилийн ойн хүрээнд оршин суугчдын төлөөллийн санаачилгаар “SEOUL STREET 30•30” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд амралтын өдрүүдэд тус гудамжийг автомашингүй бүс болгон, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл, боловсролын олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Ингэснээр Баасан гараг бүрийн 18:00 цагаас Даваа гарагийн 04:00 цаг хүртэл Сөүлийн гудамжны автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэд аюулгүй орчинд алхах, спортоор хичээллэх, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох, гэр бүл, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

“SEOUL STREET 30•30” төсөл нь зөвхөн амралтын орчин бүрдүүлэхээс гадна бүх насныхны сонирхолд тохируулсан тогтмол хөтөлбөртэй байх бөгөөд үүнд:

  • Спортын тэмцээн, уралдаан 
  • Нээлттэй дасгал хөдөлгөөний хөтөлбөрүүд
  • Оюуны мэдлэг, хувь хүний хөгжлийн сургалт, хэлэлцүүлэг
  • Монголын өв соёл, уламжлалыг сурталчлах арга хэмжээ
  • Урлаг, хөгжмийн тоглолт
  • Залуусын бүтээлч оролцоог дэмжсэн нээлттэй тайзны хөтөлбөрүүд багтаж байна.

1996 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрамдалт харилцаа тогтоосны бэлгэдэл болгон “Хүүхдийн зуу”-г албан ёсоор Сөүлийн гудамж хэмээн нэрлэсэн юм.

Facebook:

https://www.facebook.com/share/1DXwNKBh7h/?mibextid=wwXIfr

 “ТА БОЛ ХОТ. ТАНЫ ГУДАМ. ХОТ ЭНД ОРШДОГ/CITY LIVES HERE”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...

Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа 

"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний...

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах...