АНУ Хузестанд баригдаж буй Дарховейн атомын цахилгаан станц руу 07 дугаар сарын 19-нд пуужингаар довтолсон гэж Ираны Цөмийн эрчим хүчний байгууллага мэдэгджээ.
Энэ төрлийн объектод удаа дараа цохилт өгөх нь реакторын аюулгүй байдалд заналхийлж, цацраг идэвхит бодис алдагдан бүс нутагт сүйрэл дагуулах үр дүнд хүргэх үйлдэл гэж Иран мэдэгдсэн байна.
Тиймээс баригдаж буй АЦС руу халдсан үйлдлийг Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ, Олон улсын Атомын Энергийн Агентлагийн дүрэм болон олон улсын бусад эрх зүйн үүрэг хариуцлагийг зөрчсөн гэж АНУ-ыг буруутгахыг Олон Улсын Атомын Энергийн Агентлагт хандан Иран уриалжээ.
Энд дуулгахад, АНУ-ын цэргүүд 07 дугаар сарын 19-нд Исламын хувьсгалын харуулуудын корпусын байршилд агаараас цохилт өгсөн байна. Энэ нь 07 дугаар сарын 17-нд Исламын хувьсгалын харуулуудын корпус Иордан дахь Америкийн цэргүүд рүү халдсаны хариу аж. Ираны энэ халдлагын улмаас АНУ-ын хоёр цэргийн алба хаагч амиа алджээ.
Эх сурвалж: Tasnim, Mehr

