Monday, October 19, 2026

Тавантолгойн ордыг жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглах нэгдсэн ТЭЗҮ батлагджээ

Date:

2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгийн нөөцийг ил аргаар ашиглах нэгдсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)”-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн баталлаа.

ТЭЗҮ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, олборлолтын үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэх, техник, технологийн оновчтой шийдлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой баримт бичиг юм. ТЭЗҮ батлагдсанаар ашиглалтын зардлыг бууруулж, уурхайн бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна ордын иж бүрэн ашиглалтын үе шат, дэд бүтэц болон дагалдах үйлдвэрлэлийн хөгжлийг уялдуулан төлөвлөх боломж бүрдэж байна.

Мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, экспортын зах зээлийн төлөв, хүлээгдэж буй дэд бүтцийн хөгжлийг харгалзан Тавантолгойн ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах, цаашдын ТЭЗҮ-ийн тодотгол, хөгжлийн төлөвлөлтийн суурь нөхцөлийг энэхүү баримт бичиг бүрдүүлж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи, Бортээг, Оорцогийн хэсгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглаж, жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн үйл ажиллагааг төлөвлөсөн. Төслийг бүрэн хүчин чадлаар хэрэгжүүлэх үед уурхайн байнгын ажлын байр 2,944-д хүрч, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

Түүнчлэн төслийн нийт хугацаанд улс, орон нутгийн төсөв болон тусгай сангуудад 261.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэхээр тооцсон нь улсын эдийн засагт оруулах томоохон хувь нэмэр болох юм.

ТЭЗҮ батлагдсанаар компанийн үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн илүү нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдэхийн зэрэгцээ компанийн засаглал, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлж, цаашид нээлттэй хувьцаат компани болох үйл явцын чухал суурь нөхцөл бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...