Monday, October 19, 2026

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газартай цагаан будаа, ногоон тэжээл тариалах чиглэлд хамтран ажиллана

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Ерөнхийлөгч И Сын Дунтай уулзав. 

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын онцлог, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, бодлого төлөвлөлтийн талаар товч танилцуулж, БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газартай хамтран ажиллах боломжуудын талаар байр сууриа илэрхийлэв. 

Сайдын хувьд 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “КОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюүтэй уулзалт хийж хоёр улсын давуу талыг уялдуулан, нөөц боломж болон технологийн чадавхаа нэгтгэн хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон гэдгийг дурдлаа. Энэ хүрээнд генетик нөөц, Монгол Улсад цагаан будаа тарих, ногоон тэжээл тарьж БНСУ-д экспортлох нь ач холбогдол өндөр гэж үзэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсон гэдэг мэдээллийг өгөв. ХХААХҮЯ-ны зүгээс тэжээлийн ургамлуудыг Монгол Улсад тарьж ургуулахад газрын асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллах боломжтой гэдгийг мөн илэрхийллээ.
 
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд найрамдах Солонгос улсын Худалдаа, үйлдвэр, эрдэс баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байгаа. Энэ хүрээнд БНСУ-тай ургац хураалтын дараах менежмент болон түгээлтийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. 

Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Ерөнхийлөгч И Сын Дун өөрийн байгууллагын түүх, өнөөгийн үйл ажиллагааны талаар танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов. 

Сайд Ц.Идэрбат Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газартай цагаан будааг Монголд тарьж нутагшуулах, малын генетик нөөц болон ногоон тэжээл тариалах гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллаж, уулзалтаар ярилцсан санаануудаа бодит ажил хэрэг болгох байр сууриа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...