Monday, October 19, 2026

Анкарад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт ямар үр дүнд хүрэв?

Date:

Турк улсын Анкара хотноо болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалт 07 дугаар сарын 08-ны өдөр өндөрлөлөө.

2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Турк улсын Анкара хотод эхэлсэн дээд хэмжээний уулзалтад НАТО эвслийн бүх гишүүн улс болох 32 орны төлөөлөгчид оролцлоо. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Украины асуудлыг хэлэлцэх товтой байсан тул Украин улс хэдийгээр НАТО-ийн гишүүн орон биш ч тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський уулзалтад мөн оролцсон юм.

Дээд хэмжээний уулзалтын төгсгөлөөр гаргасан тунхаг бичиг өмнөх уулзалтуудаар гаргаж байсан баримт бичгээс хамгийн товч тунхагт тооцогдож байна. Энэ тунхагт ердөө зургаан зүйл багтжээ.

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украинд зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлэхээр тохиролцож, 2026 онд цэргийн техник, тусламж, Украины цэргийн алба хаагчдыг сургахад 70 тэрбум евро зарцуулах үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн Patriot системийн пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Украинд өгнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп амлажээ.

Түүнчлэн талууд батлан хамгаалахдаа онцгойлон анхаарч, хамтарсан үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэх, инноваци нэвтрүүлэхээр тохиролцсон байна.

Энэ тунхаг бичигт ОХУ-ыг “Евроатлантын аюулгүй байдалд урт хугацаанд аюул занал учруулна” гэж албан ёсоор тусгажээ.

“Евроатлантын аюулгүй байдал болон тогтвортой байдалд Орос улсын зүгээс ирэх урт хугацааны аюул заналыг сөрөн зогсохын тулд талууд Гаагаар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэж тохиролцлоо” хэмээн тунхаг бичигт тусгасан байна.

Эх сурвалж: ВВС, Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...