Wednesday, October 7, 2026

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

Date:

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн тэргүүн дэд сайд А.Бижанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон шинэчилж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд хөрөнгө удирдах, хөрөнгө оруулалт татах, IPO гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж байгааг танилцууллаа.

Уулзалтаар талууд:

  • Алт, зэс, нүүрс болон Асгатын мөнгөний ордын төсөл
  • Газрын ховор элемент
  • Уран олборлолт
  • Зэс боловсруулах, ган боловсруулах цогцолбор
  • Жоншны төслүүд
  • Нүүрс, хагас кокс болон шахмал түлшний үйлдвэрлэл
  • Багануурын уурхайд түшиглэсэн нүүрс-пиролизийн үйлдвэр зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
  • Уул уурхайн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн өмчит уул уурхайн компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцлоо. Энэ уулзалт Монгол, Казахстаны хамтын ажиллагаа уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарт шинэ боломжуудыг нээж, хоёр улсын эдийн засгийн хамтын өсөлтийг дэмжих чухал алхам боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...